***GEGEEHEN* *GOOD*

2009-01-14

oyutnii tetgeleg *4

ЭНЭТХЭГ УЛСАД ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА



Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу 2008-2009 оны хичээлийн жилээс Энэтхэг Улсын их сургуульд байгалийн ухаан (15), инженер (15), технологи (10), мэдээллийн технологи (10), анагаах ухаан (4 магистр), эдийн засаг (2), бизнесийн удирдлага (2), аялал жуулчлал (2)-ын чиглэлээр суралцах 60 хүнийг шалгаруулж, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулах ярилцлагад оруулна. Энэ ярилцлагаар 30 хүнийг шалгаруулж, Энэтхэг улсын улсын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистрын сургалтад хамруулна.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3.25-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ.

Их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, дараах хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2009 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Бүртгэл хөтлөх хүснэгт:
№ Овог нэр Нас Хүйс Утас Регистрийн дугаар
Курс Голч дүн Суралцаж буй чиглэл Суралцах чиглэл
1


Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь суралцах чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй (сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй), 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.

Магистрын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2009 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10.00-16.00 цагийн хооронд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 404 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү. Үүнд:
1. Иргэний үнэмлэх;
2. Ажил байдлын тодорхойлолт;
3. Бакалаврын диплом, дүнгийн жагсаалт;
4. Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Бүх шалгалтад нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Англи хэлний шалгалтыг 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, шалгалтын оноог 1 дүгээр сарын 14-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Шалгалтын босго оноог давсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна.

Инженер, технологи, мэдээллийн технологи, байгалийн ухаан, эдийн засаг, бизнесийн удирдлага, аялал жуулчлалын чиглэлээр бүртгүүлсэн хүмүүс математикийн шалгалтыг, технологи, байгалийн ухаан, анагаах ухааны чиглэлээр бүртгүүлсэн хүмүүс химийн шалгалтыг тус тус тестээр өгнө. Мэргэжлийн шалгалтыг 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулж, оноог 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана.

Шалгаруулалтад оролцогчдын 2 шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсаан хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан шалгаруулж, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлагад оруулна. Ярилцлагад орох хүмүүсийн нэрсийг 2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана.

Ярилцлагад тэнцсэн хүмүүсийг Энэтхэг улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Анагаах ухааны чиглэлээр магистрантурт суралцахаар шалгарсан хүмүүс Нью Дели хот дахь All India Institute of Medical Sciences болон Чандигар хот дахь Post Graduate Institute of Medical Education and Research сургуулиудын зохион байгуулдаг элсэлтийн шалгалтыг өгнө. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах сургууль гаргана. Шийдвэр хүлээн авсан хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. Замын болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцана.

Энэ зарлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn/)-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан булангаас уншиж болно.


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
NO

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Миний сэтгэлийн толь

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.emsudlaach_sclub.mn
. http://www.moh.mn
. http://www.nchd.mn
. http://www.open-government.mn
. http://www.103.mn

Найзууд

. yuki
. xvv
. Tsogtbaatar
. donika
Бичлэг: 5 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax