***GEGEEHEN* *GOOD*

2007-04-19

heregtei vg



 

Хошуучлалын дөрвөн зарчмыг амьдралдаа хэрэгжүүл

[ 2007-04-09 ]

1. Хүмүүст нөлөөлхийг хүсч байгаа бол тэдний ойлгох хэлээр ярь. Хэрэв та тэдний нүдээр харж чадвал, хүмүүс таны хүссэн зүйлийг илүү хялбар гүйцэтгэх болно. Эхлээд өөрөөсөө “Энэ хүнтэй би байраа сольсон бол юу гэж бодох байсан бол?” гэж асуу.

2. Бусадтай харьцахдаа “хүн байх” гэсэн зарчмыг хэрэгжүүл. “Үүнийг авч үзэх хүнлэг хэлбэр нь ямар байж болох вэ?” гэж өөрөөсөө асуу. Үйл хөдлөлөөрөө эхлээд хүмүүсийг боддогоо харуул. Бусад хүмүүст эелдэг байдлаар ханд. Та үр дүнд хүрэх болно.

3. Урагш ахих тухай бод, хөгжил дэвшилд итгэ, урагш тэмүүл. Хийдэг бүх зүйлээ улам боловсронгуй болго. Хийдэг бүх зүйлдээ өндөр шаардлага тавь. Хэсэг хугацааны дараа ажиллагсад даргынхаа хуулбар нь болдог. Эх хувь нь хувилахад тохиромжтой эсэхэд итгэлтэй бай. Үүнийг хэрэгжүүл: “Гэртээ, ажил дээрээ, нийгмийн орчинд хөгжил дэвшлийг агуулсан бүх үйл ажиллагааг би дэмжинэ.”

4. Өөртэйгээ зөвлөх, дотроо байгаа бодлын агуу их хүч чадлаа ашиглах цаг завыг өөртөө гарга. Зохион байгууллалттай тогтмол ганцаардал үр ашгаа өгөх болно. Үүнийг бүтээлч хүчээ сэргээхэд ашигла. Хувийн, ажилтай хоолбоотой асуултууддаа хариу олоход үүнийг хэрэглэ. Өдөр бүр тодорхой хэмжээний хугацааг бодож сэтгэхийн тулд ганцаар өнгөрөө. Бүх агуу их удирдагчдын хэрэглэдэг бодож сэтгэх аргуудыг ашигла, Өөртэйгээ зөвлө.

Явцуу хүмүүс таныг явцуу сэтгэхийг албадах үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Таныг ялагдаасай , азгүй тохиолдолтой учраасай, загнуулаасай гэх хүмүүс гарна гэдэгт итгэлтэй бай. Зөвхөн дараах дөрвөн зүйлийг л мартахгүй бол энэ хүмүүс танд хор хүргэж чадахгүй.

1. Явцуу хүмүүстэй хэрүүл хийхээс зайлсхийвэл та хожих болно. Өчүүхэн хүмүүстэй хийх хэрүүл таныг ч гэсэн өчүүхэн болгож явцууруулдаг. Том хэвээрээ байгаарай.

2. Дайралтанд өртөнө гэдгээ мэддэг бай. Энэ бол та урагш ахиж байгаагийн нэг илрэл юм.

3. Тань руу довтлогсод сэтгэл зүйн хувьд өвчтэй гэдгийг нь бүү март. Өргөн цар хүрээтэй сэтгэ. Тэднийг өрөвд. Ялихгүй, өчүүхэн хүмүүсийн довтолгооны эсрэг дархлалтай болох хүртлээ өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ!

4. “Хэрэгтэй зүйлүүд надад байхгүй” гэж санагдсан тэр үед өргөн цар хүрээтэй сэтгэхээ бүү март. Хэрэв та өөрийгөө хүч чадалгүй гэж бодвол хүч чадалгүй л гэсэн үг. Чадваргүй гэж бодвол та чадваргүй л гэсэн үг. Та өөрийгөө хүнд хэрэггүй гэж бодвол та тийм л гэсэн үг.

Энэ хэрэгслүүдийг ашиглан өөрийгөө үнэлж сур:
1. Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Энэ нь тийм байдлаар бодож сэтгэхэд тань тус болно. Гадаад төрх байдал тань таны дотроо юу боддогоос тань шууд хамаардаг.

2. Эсрэг талууддаа анхаарлаа хандуул. Өөрийгөө өөртөө танилцуул сайн талуудаа мэддэг бай.

3. Бусад хүмүүсийг зөв өнцгөөс хар. Бусад хүмүүс ч гэсэн ялгаагүй л хүн шүү дээ. Яагаад та тэднээс айх ёстой юм бэ? Хэр зэрэг сайн болохоо боддог байхуйц өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ.

 

 

 

 

 

 

 

3.-r zoblogoo

Үс их хэмжээгээр унах нь булчирхайн үөрлийн өвчнүүд, мөн элэг, цөс өвчилснийг илтгэж байна. ур чинь хэтэрхий их тослогтоод байвал элгээг шинжлүүлэхэд гэмгүй шүү.

- Үс хагтах нь ходоод гэдэс хямарсны тэмдэг.

- Хуйх болон үс хуурайших нь бөөр өвчилсний шинж.

- Үс наснаасаа эрт бууралтах нь бамбай булчирхайн өвчтэй хүнд тохиолддог. Эдгээр өвчний улмаас үс “өвчилбөл” эхлээд дотоод эрхтэнээ эмчлүүлээд, аажимдаа үсний гадаад арчилгааг /дээрх зөвөлгөөний дагуу/ хийгээрэй.

 

 

4.r zobolgoo

24 цагаар ажилладаг эмийн сан

[ 2007-04-05 ]

Таны гэрийн ойролцоо 24 цагаар ажилладаг эмийн сан хаана байдгийг та мэдэх үү. Yүнийг мэдэхэд танд хэрэгтэй болов уу гэсэн үүднээс УБ хотын хэмжээний 24 цагаар ажилладаг зарим эмийн сангуудыг танд сонирхуулъя.

Эв эрдэнэ -
684244 I хороолол, 11-р байр 306 тоот
Сутайн буян - 633530 СД-ийн 7-р хороо, 18-р байр
Мандал цогт - 95155791 СД, "Миний дэлгүүр"-ийн хажууд
"Монос" I салбар - 318448 УИД-ийн баруун талд
"Монос" - 368562 "Од" кинотеатраас урагшаа Модны-2-ын автобусны буудлын хажууд 36-А байр
"Хонхондой" - 327573 Урт цагааны зүүн талд
"Бадаан" - 319256 УИД-ийн баруун талд 3 дахь байр
"Евро фарм" - 312945 УИД-ийн баруун талд
"С and N" - 99114303 120 мянгатын автобусны буудлын хажууд
"Алтан-Удам" - 330005 Центрпойнтын баруун талын байранд
"Гамба" - 99111053 Жуковын автобусны буудалд
"Номун дэлбээ" - 99759209 XY хороолол, II байр
"Фарм" - 99166195 XY хорооллын "Баянцээл" үйлчилгээний төвд
"Ач фарм" - 99181444 Хятад худалдааны төвийн эсрэг талд
"Билэг бат" - 95152554 Бөхийн өргөөний зүүн талд
"Баянбүрэн" - Бөхийн өргөөний зүүн хойно


Уншсан: 589


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2009-09-30 -

Бичсэн: Зочин
гоё шүү
. Шууд холбоос

Миний тухай

Миний сэтгэлийн толь

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.emsudlaach_sclub.mn
. http://www.moh.mn
. http://www.nchd.mn
. http://www.open-government.mn
. http://www.103.mn

Найзууд

. yuki
. xvv
. Tsogtbaatar
. donika
Бичлэг: 28 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax